ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЯМАР АЖИЛ ХИЙВ?
477 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Европын Холбооноос санхүүжүүлж буй “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд ИНБ-уудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь”  төслийн үйл ажиллагааны хүрээнд төслийн баг, иргэний нийгмийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын зохицуулах зөвлөл, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөл хамтран дараах ажлыг зохион байгууллаа. Үүнд:

  1. Иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах төлөвлөгөөний дагуу “Хувь хүний хөгжил”  сэдвээр иргэний нийгмийн байгууллагын 35  гишүүн, аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдэд, “Гэр бүлийн боловсрол, жендерийн харилцаа” сэдвээр Идэр сумын 260 малчин эмэгтэйчүүдэд  тус тус сургалт зохион байгуулав
  2. Монголын Худалдаа  Аж Үйлдвэрийн Танхимын Завхан салбар, иргэний нийгмийн байгууллагуудын зохицуулах зөвлөлтэй  хамтран Business Breakfast уулзалт зохион байгуулж 36 иргэний нийгмийн байгууллагын 50 төлөөлөл оролцож тулгамдсан асуудлаар санал солилцов.
  3. Их-Уул, Тэлмэн, Отгон, Шилүүстэй, Тэс, Баянтэс, Ургамал, Дөрвөлжин  сумын  ашиг шим хүртэгч 200 иргэнд “Манлайлал, олон нийтийг зохион байгуулах”, “Өрхийн төсөв, санхүүгийн хуримтлал” сэдвээр хоёр дахь шатны сургалтыг зохион байгуулав.
  4. Иргэний нийгмийн байгууллагын гишүүдийн санал хүсэлтийн дагуу “Төсөл боловсруулах арга зүй” сургалтыг МУИС-ын Завхан салбарын багштай хамтран 23 иргэний нийгмийн байгууллагын гишүүдэд зохион байгууллаа. Сургалтын үр дүнд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, Улиастай хотын хогны асуудал, улаан хальст сармисыг дахин боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ой хээрийн түймэр, гамшгаас урьдчилан сэргийлэх, зөөлөн оёдлын үйлдвэрлэл эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр төсөл бичиж боловсрууллаа.

 

  1. Төслийн үйл ажиллагааны үндсэн аргачлалын нэг болох ИДХҮН  аргачлалыг Завхан аймагт хэрэгжүүлэхээр сонгогдсон ажлын хэсгийн гишүүдэд арга зүйн хоёр дахь шатны гурав хоногийн сургалтыг зохион байгууллаа. Энэ үеэр “Завханд үйлдвэрлэж, Завханчууд хэрэглэж, экспортлох“ хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж, Тэс, Баянтэс, Ургамал, Дөрвөлжин сумын 120 орчим иргэдээр хэлэлцүүлж,  нүүр тулсан уулзалт зохион байгуулав.
  2. Залуучуудад “ Хувь хүний хөгжил ба манлайлал”, “Эдийн засаг, бизнес дэх сорилтууд” сургалтыг тус тус зохион байгуулж 70 бизнес эрхлэгч, 40 гаруй залуучууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

 

2018-06-25 16:05:16