ДӨРВӨЛЖИН СУМ-ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БАГТ ХҮРГЭВ
616 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын Тамгын дарга, газрын даамал, нийгмийн даатгалын байцаагч, хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргэжилтэн,  сумын тогтвортой хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, эрүүл мэндийн төвийн эрхлэгч, соёлын төвийн эрхлэгч, УЦУОШӨ-ний дарга, жолооч зэрэг 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Төрийн үйлчилгээг багт“ арга хэмжээг  зургаа хоногийн хугацаанд  хөдөөгийн дөрвөн багийн 200 гаруй иргэнд хүргэж ажиллалаа. Энэхүү арга хэмжээний үеэр сумын ИТХ-ын дарга, сумын Засаг дарга нарын 2017 оны тайлан, 2018 оны эхний хагас жилийн тайлан, сумын Тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг танилцуулан ажиллахын зэрэгцээ төрөөс хэрэгжүүлж буй бодлого, аймаг, сум орон нутгийн цаг үеийн ажил, төсөл хөтөлбөрт хамрагдаж буй аж ахуйн нэгж, иргэдийн  мэдээллийг танилцуулж, ард иргэдийнхээ санал бодлыг сонслоо. Мөн иргэдийг эрүүл мэндийн даатгал, сайн дурын даатгалд хамруулах ажлуудыг зохион байгуулж , хуулийн цахим сангаас хэрхэн мэдээлэл авах, Цэргийн албаны тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Малын эрүүл мэнд удмын санг хамгаалах тухай хууль, Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн тухай хууль, Газрын тухай хууль, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаарх мэдээллийг тус тус өгч, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулав.

 

2018-07-17 09:59:26