УРГАМАЛ СУМЫНХАН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭН БОЛОВ
662 ХҮН ҮЗСЭН БАЙНА

  Говийн бүсийн сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах, арга зүйн мэдээллээр хангах, хамтын үйл ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор сургалт, өдөрлөгийн үйл ажиллагааг Дөрвөлжин суманд зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Ургамал, Дөрвөлжин, Алдархаан, Завханмандал, Эрдэнэхайрхан, Яруу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын 100 гаруй ажилтан, албан хаагчид оролцлоо.  

 

Аймгийн Засаг дарга Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг ирж, сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс  хамтран зохион байгуулж,  хууль эрх зүй, төрийн албаны стандарт, төрийн албан хаагчийн манлайлал, ёс зүйн талаар мэдээлэл өгч, урлаг, спортын үйл ажиллагаа зохион байгууллаа. Ургамал сумаас энэхүү арга хэмжээнд 19 хүний бүрэлдэхүүнтэй оролцож спорт, урлаг, ур чадварын тэмцээнүүдэд сумаараа  тэргүүн байранд шалгарч, “Шилжин явах” цом, өргөмжлөл, нэг сая төгрөгөөр шагнуулав.

 

2018-07-17 10:04:16