Монгол Хятадын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд “Хятадын соёл, аялал жуулчлалын өдөр”-ийг Завхан аймгийн Улиастай хотноо зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын Ганьсу мужийн ардын урлагийн театрын хамт олон хүрэлцэн ирж алдарт Дуньхуаны бүжиг, тулааны ший, маск солих үзүүлбэр болон олон үндэстний бүжиг, дууг хослуулан үзүүлж Монгол Улсын алслагдсан бүс нутагт дэлхийн соёл урлагийн хэсгээс танилцуулав.
Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын Зөвлөх, Элчин сайдын яамны дэд тэргүүн Ян Чин Дун Завхан аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг орон нутагт хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр 2018 оны есдүгээр сард Завхан аймгаас оюутнууд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамруулах, Монгол Улсын Их сургуулийн Завхан сургуулийг түшиглэн хятад хэлний төвийг нээж багш, оюутан солилцоог хэрэгжүүлэх, Завхан аймагт Хүүхдийн ордон байгуулах, БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн, экологийн цэвэр жимс, жимсгэнэээр хийсэн бүтээгдэхүүнүүдийг гаргах талаар ярилцаж санал солилцов.