ОРОС ХЯТАДЫГ ОЙРТУУЛСАН МОНГОЛ БУЮУ ДОРНЫН ЭЛЧИЙН ЗАМ
516 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Дорнын элчийн зам” хэмээн нэрлэгдэх уг замыг “Москва Бээжинг холбосон хамгийн дөт зам нь Монголоор дайран гарах” юм хэмээн уг аяныг ахалж явсан Иван Петлин 1617 онд тэмдэглэжээ. Энэхүү арга хэмжээний тэмдэглэлт 400 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Томск мужийн эрдэс судлаачид авто аяныг санаачлан 2018 оны долдугаар сарын 23-ын өдрөөс эхлүүлсэн бөгөөд Завхан аймагт долдугаар сарын 27-30-ны өдрүүдэд хүрэлцэн ирлээ.

 

Авто аяны бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирлагын хэлтсийн дарга Х.Батсайхан, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга С.Ганчимэг, Аймгийн Засаг даргын Тамгын газрын гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Хосбаяр, Орос хэлний төвийн эрхлэгч н.Оюунцэцэг нар угтан авч санал солилцон, хамтын ажиллагааны талаар ярилцав. 

 

 

2018-07-20 09:45:13