Шилүүстэй сумын иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх талбайтай боллоо. Орон нутгийн хөгжлийн сангийн 6.1 сая төгрөгийн санхүүжилтээр найман метр өргөн, 14 метр урт, дөрвөн метр өндөртэй спорт тоглоомын талбайг барьж ашиглалтад орууллаа. Тус бүтээн байгуулалтыг хийхэд Ж.Чулуунбаатар, А.Ганхуяг, Н.Мөнхтөр, М.Амгаланбат, Б.Батхүрэл, М.Галбаасамбуу нарын иргэд бүлэг болон хамтран ажиллаж, гэрээнд заасан хугацаанд стандартын дагуу чанартай гүйцэтгэж хүлээлгэн өгөв. Хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тоглоомын талбайтай болсноос гадна сумын өнгө үзэмж сайжирсанд иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймаг, сумын удирдлагууд оролцов.