ТЭЛМЭН СУМ “ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ СУМ”-ААР ШАЛГАРЛАА
1022 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “Бүтээн байгуулалт-14” эрчимжүүлсэн аянд Тэлмэн сум бусад сумдаа манлайлан идэвхтэй оролцож “Шилдэг бүтээн байгуулагч сум”-аар шалгарлаа. Аяны хүрээнд тус суманд хийсэн бүтээн байгуулалтын ажлуудаас дурьдвал:

 

  1.  Ерөнхий боловсролын сургууль үе үеийн төгсөгчид болон зочид төлөөлөгчдийн хандиваар тоног төхөөрөмжөөр хангагдсанаас гадна хүүхдүүдийнхээ сурч боловсрох ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор сургуульдаа их засвар хийв.
  2.  Соёлын төвийн дуу чимээ, дулаан алдалтыг багасгах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая төгрөгийн санхүүжилтээр засварлан тохижуулав.
  3. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор мод тарих хөдөлгөөн өрнүүлж, сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид хайс, хамгаалалтыг хийлээ.
  4. Сумын Засаг даргын Тамгын газрын өрөө, тасалгааг тохижуулж засвар хийв.
  5. Цаг уурын ажиглалтын өргөтгөлийн талбайн засвар дуусч ашиглалтад оров.
  6. Тариалангийн талбайн хашилт хамгаалалтыг сайжрууллаа.
  7. Сумын Засаг даргын Тамгын газрын ажилчин, албан хаагчид Наамдын талбайгаа засварлав.

 

 

 

 

2018-07-26 10:05:12