Сайн ноён хан аймгийн Хошууч бэйсийн хошууны Тайж Чойжавын том хүү Ашбал нь 1923 онд Завхан аймаг үүсгэн байгуулагдсны анхны баяр наадамд залуу бөх зодоглож, аймгийн арслан цолыг хүртэж байсан түүхэн хүчтэнүүдийн нэг юм. Аймгийн анхны арслан Ч.Ашбалын хөшөөг барих хөрөнгийг ах, дүү нарын хандиваар билигт сайн өдөр өөрийнх нь төрсөн нутаг Шилүүстэй сумын төвд хүндэтгэн босголоо. Аймгийн анхны арслан Ч.Ашбалд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан, соёлон насны морьдын уралдаан зохион байгуулав.