ДӨРВӨЛЖИН СУМЫН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ ШИНЭ БАЙРТАЙ БОЛОВ
541 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Дөрвөлжин сумын цаг уурын өртөө нь анх 2004 онд ашиглалтад орсон, засвар үйлчилгээ хийгдээгүй, хүйтэн, техник тоног төхөөрөмж байрлуулах багтаамжгүй хуучин барилгад 14 жил үйл ажиллагаагаа явуулж байв. Тэгвэл орон нутгийн төсвийн 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ус цаг уур орчны шинжилгээний өртөө шинэ байртай боллоо. Ингэснээр стандартын шаардлага хангасан орчинд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

 

2018-09-13 01:32:43