Дөрвөлжин сумын цэцэрлэг нь одоогоор Ерөнхий боловсролын сургуулийн актлагдсан 75 хүүхдийн байранд дөрвөн бүлгийн 110 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл 2018 онд улсын төсвийн нэг тэрбум төгрөг, 2019 онд 460 сая төгрөг, нийт нэг тэрбум 460 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Бэр сүм” ХХК 100 хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Шав тавих ёслолд сумын Засаг дарга Ч.Батдөл, цэцэрлэгийн эрхлэгч Ц.Бямбасүрэн, байгаль хамгаалагч М.Алтансүх, “Бэр сүм” ХХК-ийг төлөөлөн нягтлан бодогч П.Оюунчимэг, инженер Х.Болдбаатар, архитектор н.Бат-Эрдэнэ нар оролцлоо. Цэцэрлэгийн шинэ барилгыг 2019 оны наймдугаар сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.