ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСЫН БААТАР, АРМИЙН ГЕНЕРАЛ БАТЫН ДОРЖИЙН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ ЦЭЦЭГ ӨРГӨВ
1284 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, залуу хойч үеийнхний эх оронч-үндэсний үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан билээ. Тус зэвсэгт тулгаралтыг удирдан зохион байгуулахад гар бие оролцож явсан Монгол Улсын баатар, Армийн генерал Батын Доржийн хөшөөнд өнөөдөр хүндэтгэл үзүүлж цэцэг өргөв.

Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн, дайнд оролцсон ахмад дайчдын холбооны дарга, бэлтгэл дэд хурандаа Ч.Дэчинсамбуу, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Ц.Нацагдорж нарыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар Баруун хилийн зэвсэгт тулгаралтын 70 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Мөн бэлтгэл дэд хурандаа Ч.Дэчинсамбуу, ахмад дайчин н.Тэрбиш нарт аймгийн Засаг даргын гарын бэлгийг гардуулав.

Ойн үйл ажиллагааны хүрээнд орон нутагт аж төрж буй баруун хилийн тулгаралтад оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх, үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах, таваас дээш эрэгтэй хүүхэд төрүүлж өсгөн тэднийгээ бүгдийг нь цэргийн алба хаалгасан ээжүүдэд хүндэтгэл үзүүлэх, Цагаанчулуут сумын ЕБС-ийн сурагчид, ахмад дайчид, Цэргийн штаб, сумын удирдлагын хамтарсан дурсамж ярилцлага хийх зэрэг олон ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2018-10-02 13:03:15