ЗАВХАН АЙМАГТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН УЛСЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
1305 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн тоо нэмэгдэж байна. Иймд тухайн салбарт гарч болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаатай газар дээр нь танилцах, судалгаа хийх, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр зөвлөн туслах зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийг хөнгөн үйлдвэрийн салбарт зохион байгуулж байна.  Улсын үзлэгийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний 5 дахь хөтөлбөр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 онд хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд хийж байгаа аж.

Завхан аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг “Завхан хүнс” группээс үзлэг шалгалтын ажлаа эхлүүллээ. Улсын үзлэг шалгалтад аймаг, сум, дүүрэгт хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдах бөгөөд шалгалт 11 дүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Б.Оюун-Эрдэнэ

 

2018-10-01 17:44:03