УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ МЕНЕЖМЕНТ, ТӨРИЙН УДИРДЛАГА, БИЗНЕСИЙН УДИРДЛАГААР МАГИСТРЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТАНД ЭЛСЭХИЙГ СОНИРХСОН ИРГЭДИЙГ 2018 ОНЫ 10 САРЫН 05-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН 10 САРЫН 12-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 207 ТООТ ӨРӨӨНД БҮРТГЭЖ БАЙНА
Үүнд:
1. Төрийн захиргааны менежмент, Төрийн удирдлага, Бизнесийн удирдлагаар “Магистр”-ын зэрэг олгох “Улирал”-ын сургалтанд Засгийн газрын тэтгэлгээр суралцах сонирхолтой иргэд
2. Төрийн захиргааны менежмент, Төрийн удирдлага, Бизнесийн удирдлагаар “Магистр-ын зэрэг олгох “улирал”-йн сургалтанд хувийн зардлаар суралцах сонирхолтой иргэд
Удирдлагын Академийн магистрын “улирал”-ын сургалтанд Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй хүмүүс элсэгчийн маягтыг бөглөж, холбогдох материалын хамт 2018 оны 10 сарын 12-ны дотор Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх
Элсэгчдэд тавигдах шаардлага:
-Удирдлагын Академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг Төрийн захиргааны менежментээр 2010 оноос хойш төгссөн, голч дүн 3,0-с доошгүй байх
-Аймаг, сумын хурал, захиргааны байгууллагын удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх
-2010.10.01-ний өдрөөс өмнө Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн байх
-Төрийн жинхэнэ албан тушаалын ТЗ-7, ТТ-11 буюу түүнээс дээш зэрэглэлийн удирдах албан тушаалд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч байх
Бүрдүүлэх материал:
-Иргэний үнэмлэхний хуулбар
-Засгийн газрын тэтгэлгээр элсэхийг хүсэгчийн өргөдөл /өргөдлийн маягтыг Удирдлагын Академийн веб сайтаас татаж авна/
-Шууд удирдах албан тушаалтны тодорхойлолт /тодорхойлолтын маягтыг Удирдлагын Академийн веб сайтаас татаж авна/
-Удирдлагын Академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн дипломын хуулбар
-Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /зураг бүхий нүүр, /сүүлийн 2 жил шимтгэл төлсөн болон албан тушаалын өөрчлөлтийг тэмдэглэсэн хуудсыг/
-Төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагийн бичгийн хуулбар
-Шалгаруулалтад орохыг зөвшөөрсөн Төсвийн шууд захирагчийн /аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга г.м/ албан бичиг
-Магистрын судалгааны санал /Зөвлөмжийг Удирдлагын Академийн веб сайтаас татаж авна/
-Бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг Удирдлагын Академийн Худалдаа, хөгжлийн банкин дахь 406091259 тоот дансанд тушааж, баримтыг хавсаргана.
Удирдлагын Академийн магистрын “улирал”-ын сургалтанд өөрийн зардлаар суралцах хүсэлтэй хүмүүс элсэгчийн маягтыг бөглөж, холбогдох материалын хамт 2018 оны 10 сарын 12-ны дотор Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх
Сургалтын төлбөр 3824000 /гурван сая дөрвөн зуун далан хоёр мянга/ төгрөг
Элсэгчдэд тавигдах шаардлага:
-Удирдлагын Академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг /төрийн захиргааны менежмент, бизнесийн удирдлага, нийтийн удирдлагаар/ төгссөн байх
Бүрдүүлэх материал:
-Иргэний үнэмлэхний хуулбар
-Хувийн зардлаар төлбөртэй элсэхийг хүсэгчийн өргөдөл /Удирдлагын Академийн веб сайтаас татаж авна/
-Удирдлагын Академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн дипломын хуулбар
-Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Ажил байдлын тодорхойлолт
-Магистрын судалгааны санал /Зөвлөмжийг Удирдлагын Академийн веб сайтаас татаж авна/
-Бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг Удирдлагын Академийн Худалдаа, хөгжлийн банкин дахь 406091259 тоот дансанд тушааж, баримтыг хавсаргана.
Холбоо барих утас: 70462801, 98668165
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР