АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫН ТАЙЛАН-АРД ИРГЭДЭЭ СОНСОХ АЯН СУМЫН ТӨВИЙН БАГУУДАД ХҮРЧ БАЙНА
611 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"Ард иргэдээ сонсох аян"-ы хүрээнд хөдөөгийн 86 багийн 8000 гаруй иргэнд төрийн цогц үйлчилгээг хүргэсэн бол "Аймгийн Засаг даргын ажлын тайлан-Ард иргэдээ сонсох аян" сумын төвийн багуудад үргэлжлэн хүрч байна. Ард иргэдээ сонсох 1-р аяныг 2016 оны 9-р сард зохион байгуулж, 8800 гаруй иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг боловсруулсан. Тэгвэл Ард иргэдээ сонсох 2-р аяныг 2017 онд зохион байгуулж, 11 мянга гаруй иргэнийхээ санал хүсэлтийг сонсож, аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлээ боловсруулсан юм. Ард иргэдээ сонсох 3-р аяныг 2018 оны 1-р сарын 2-14-ны өдрүүдэд нийт айл өрхийнхөө 60 хувиар орж санал хүсэлтийг сонссоноос гадна төрийн албан хаагчдын ажлыг ард иргэдээр үнэлүүлсэн билээ. Ард иргэдээ сонсох 4-р аяныг 2018 оны 8-р сарын 15-ны өдрөөс эхлүүлж, энэ аяны хүрээнд "Төрийн цогц үйлчилгээг" багт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Аймгийн удирдлагуудаар ахлуулсан ажлын хэсэг, нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хөдөөгийн бүх багт төрийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг хүргэж ажилласан юм. Тэгвэл энэ удаад аймгийн Засаг дарга Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг 24 сумын төвийн багуудад ажиллаж, 2018 оны ажлын тайлангаа тавихаас гадна ард иргэдийнхээ саналыг сонсож, аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд оруулах иргэдийн саналыг бичгээр авч, сумын Засаг даргаас эхлээд бүх шатны төрийн албан хаагчдын ажлыг ард иргэдээр үнэлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэ үеэр Багийн Засаг даргад  зөөврийн компьютер олгосон бол багийн эмчийн эмийн эргэлтийн сангийн хөрөнгийг нэмэгдүүллээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-10-18 14:48:05