Энэ жил Завхан аймгийн ахмадууд сум бүртээ ахмадын баяраа тэмдэглэснээс гадна Улиастай хотноо ахмадын баярын нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж, 24 сумын төлөөлөл 300 гаруй ахмад настан оролцлоо. Энэ үеэр сум тус бүрээс аймаг, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад настнуудыг Завхан аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.
Завхан аймаг 2016 онд шинэ “Ахмадын ордон”-той болсон билээ. Тиймээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ахмадын байгууллагын үйл ажиллагаа идэвхжиж, ахмадуудынхаа санал хүсэлтийг сонсох, ахмад настны эрүүл мэнд, нийгмийн асуудалд чиглэсэн олон ажлыг зохион байгуулж буйд талархсан сэтгэлээ илэрхийлж байв.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан ахмадуудад гарыг бэлэг гардууллаа. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн 10 гаруй эмчийн бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатар хотоос ирж үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө мэдээлэл өгөв
Б.Оюун-Эрдэнэ