Төрийн үйлчилгээг анхан шатны түвшинд хүргэж, иргэдтэй хамгийн ойр ажилладаг албан хаагч бол багийн Засаг дарга нар юм. Тиймээс Завхан аймаг 116 багийн Засаг даргаа чадавхжуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага, дэг, журам, багийн Засаг дарга нарын хүлээх үүрэг, цаашид анхаарах асуудал, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлалын талаар аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ээс мэдээлэл өгөв. Мөн багийн Засаг дарга нарын 2018 оны эхний хагас жилийн ажлын тайлан, ажил дүгнэх журам, шалгуур үзүүлэлт, Захирамжлалын баримт бичиг боловсруулах, анхаарах асуудал, Албан хэрэг хөтлөлт, архив бүрдүүлэлт зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.