БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР МОТОЦИКЛЬТОЙ БОЛОВ
538 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Багийн Засаг дарга нар иргэддээ түргэн шуурхай хүрч үйлчлэх, төрийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг хүргэхэд хамгийн хүндрэлтэй байсан асуудал бол унаа юм. Ихэвчлэн хувийн унаагаараа төрийн үйлчилгээ үзүүлдэг учраас олон хүндрэл бэрхшээл гардаг байв. Тиймээс аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу хөдөөгийн 88 багийн Засаг даргад мотоцикль гардууллаа.

Ийнхүү багийн Засаг дарга нар төрийн үйлчилгээг чанартай хүргэх мэдлэг мэдээлэлтэй болж, иргэддээ түргэн шуурхай, хүртээмжтэй хүрч ажиллах унаатай боллоо.

 

2018-10-19 11:46:37