ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛОВ
487 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулах журам”-ын 10, 15 дахь заалтын дагуу Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын харилцаа, удирдлагын газрын даргын, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээний албаны даргын, Ургамал, Цагаанчулуут, Яруу сумдын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын, Завханмандал, Баянхайрхан сумдын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлд захиалга хүргүүлэн, 2018  оны аравдугаар сард зохион байгуулав. Энэ удаагийн сонгон шалгаруулалтын үйл явцыг сонирхсон иргэдэд камераар ажиглах нөхцөлийг бүрдүүлсний зэрэгцээ Төрийн албаны зөвлөлтэй дотоод сүлжээгээр шууд холбогдож ажиллалаа. Мөн ахмад төрийн албан хаагчийн төлөөлөл Б.Мягмар ажиглагчаар оролцож, хөндлөнгийн хяналт тавьж ажилласан нь шинэлэг үйл ажиллагаа болов.  Энэхүү шалгаруулалтаар зургаан ажлын байранд 22 иргэн бүртгүүлж, таван ажлын байранд 12 иргэн тэнцлээ.

 

2018-10-21 18:54:56