САНТМАРГАЗ СУМ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 10 АЖИЛ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
582 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сумын ИТХ-ын 2017 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдрийн долдугаар тогтоолоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд 17 ажил хийхээр баталсан. Үүнээс 2018 оны 10 дугаар сарын байдлаар “Зургаан настай хүүхдийн гэр өргөө байгуулах” ажлыг хоёр сая төгрөгөөр, “Эрүүл мэндийн төвд гал тогооны тоног төхөөрөмж худалдаж авах” ажлыг 3.5 сая төгрөгөөр, “Хүүхдийн цэцэрлэгийг камержуулах” ажлыг хоёр сая төгрөгөөр, “Улсын баяр наадам”-ыг таван сая төгрөгөөр, “Бэлчээрийн менежментийг сайжруулах” ажлыг  зургаан сая төгрөгөөр, “Байгаль орчин нөхөн сэргээх” ажлыг нэг сая төгрөгөөр, “Онцгой байдлын гал унтраах тоног төхөөрөмж худалдаж авах” ажлыг хоёр сая төгрөгөөр, “Сургуулийн дотуур байрны дээврийг шувуун нуруутай болгох” ажлыг есөн сая төгрөгөөр хийж гүйцэтгэлээ. Мөн орон нутгийн давсан орлогоос орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан батлуулж, санхүүжүүлж буй “Багийн хөгжилд-асар майхан худалдаж авах” ажлыг гурван сая төгрөгөөр, Соёлын төвд “Уран сайханчдын хувцас худалдаж авах” ажлыг гурван сая төгрөгөөр тус тус санхүүжүүлж, нийт 10 ажилд 36.5 сая төгрөг зарцуулаад байна.

 

2018-10-24 12:08:29