Сумын Засаг дарга М.Гансүхээр ахлуулсан Цэцүүх багийн Засаг дарга С.Батсүх, Зарт багийн Засаг дарга П.Уламнэмэх нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Архангай аймгийн Цахир, Чулуут, Хангай, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Заг, Жаргалантын удирдлагуудтай уулзаж отрын нутгийн гэрээ хэлцэл хийлээ. Энэ жил отрын нутгаар зуншлага оройтсоны улмаас газрын гарц тааруу байгаа боловч харьцангуй цас бага унадаг, малын гоц халдварт өвчин гараагүй дээрх сумдын нутаг руу малчдын түрүүч нь оторт гараад байна. Урьдчилсан мэдээллээр энэ жил 75 өрхийн 137 малчин, 60 гаруй мянган толгой мал Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймгийн есөн сумын 69 цэгт өвөлжих төлөвтөй байна.