2018 оны аравдугаар сарын байдлаар “Ирээдүй “ цэцэрлэгийн байр болон ахмадын байрыг худалдан авч, “Овооны орой”-д байрлах жи-мобайлын дахин дамжуулах станцын засвар, Үржил, Хонгор, Цэцүүх, Зарт багуудын таван цэгт “Аянга зайлуулагч” хийх, Орон нутаг судлах музейн засварын ажил, Ирээдүй хорооллын замын зурвасын ажил,15 га талбайд малын ногоон тэжээл царгас тариалах, баяр наадмын талбайн засварын ажил, мал аж ахуйн таван багийн малчдын өвөлжөөний малын хашааг ариутгах халдваргүйжүүлэх зэрэг ажлуудыг улсын төсөв, сумын орон нутгийн хөгжлийн сан, хандив тусламж, хувийн хэвшлийн байгууллагын санхүүжилтээр тус тус хийж гүйцэтгэлээ. Одоогоор 300 хүний суудалтай Соёлын төвийн барилгын суурь цутгалт, төмрөн бэхэлгээний ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус барилга угсралтын ажлыг “Харганат” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2019 оны арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн 640 хүүхдийн хичээлийн байрын хоёр давхрын гадна болон дотор талын өрлөгийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус барилгыг “РСР” ХХК 2019 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.