ЭРДЭНЭХАЙРХАН СУМАНД “ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ ӨДӨР” ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ
557 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сумын ИТХ-ын 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Төлөөлөгчийн нэг өдөр” үйл ажиллагааг аравдугаар сарын 24-ны өдөр зохион байгуулав. Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, түүний ажлын алба, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Ариунсайхан болон “Одчим наран” эмнэлгийн эмч, ажилчид оролцон мэдээлэл өгч, иргэдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрууллаа. Мөн спортын гурван төрөл, урлагийн хоёр төрлөөр багуудын дунд тэмцээн зохион байгуулж 150 гаруй иргэн оролцлоо. Төрөл тус бүрээр эхний гурван байрыг шалгаруулж, тэргүүн байр эзэлсэн А.Ганзоригт даргатай “Алтан” багт шилжин явах цом хадгалуулав.

 

 

2018-10-28 02:12:12