“Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ард иргэдээ соён гэгээрүүлэх зорилгоор Идэр сум анх удаа санаачилга гаргаж энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дөрвөн багийнхаа дунд “Ном эрдэм” уралдаант аяныг долоон сарын хугацаанд зохион байгуулж, арван нэгдүгээр сард шилдгүүдээ тодрууллаа. Тус аяныг зохион байгуулснаар иргэд нийт 1400 гаруй ном уншиж, Дархан-Уул багийн иргэд хамгийн олон ном уншсан шилдэг багаар шалгарлаа. Харин хамгийн олон ном уншсан иргэнээр Дархан-Уул багийн иргэн Б.Дэмбэрэлнямбуу, Цэцэрлэг багийн иргэн Ө.Ишханд нар тодорч Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн тэмдгээр шагнуулав.