ТОСОНЦЭНГЭЛ СУМ ГУДАМЖНЫ ГЭРЭЛТҮҮЛГЭЭ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
487 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Иргэдийг аюулгүй орчинд зорчуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сумын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор сумын орон нутгийн хөгжлийн сангийн 22 сая төгрөг, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын зургаан сая төгрөгийн санхүүжилтээр нийт 178 ширхэг гудамжны гэрэлтүүлгийг шинэчилж, 500 ваттын улайсах чийдэнгээр асдаг байсныг 50 ваттын 108 ширхэг лед гэрэл, 100 ваттын 70 ширхэг лед гэрлээр солилоо. Мөн шинээр 20 тулгуур, гэрэлтүүлгийг нэмж,  сургуулийн хүүхдүүд хичээлдээ явдаг гудамж, зам дагуу байршууллаа. Улайсах чийдэнг лед гэрлээр солисноор ашиглалтын зардал гурав дахин багасч, гэрэлтүүлгийн тусгал нэмэгдэж байна. Ингэснээр Тосонцэнгэл сум нийтдээ 7.1 километр гудамжны гэрэлтүүлэгтэй боллоо.

2018-12-06 07:05:12