Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар “Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төслийн санхүүжилтээр Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 100 хүүхдийн дотуур байр, ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 75 хүүхдийн дотуур байрыг нийт 712 сая төгрөгийн хөрөнгөөр оруулалтаар засварлах ажлыг 2018 оны наймдугаар сарын нэгний өдөр эхлүүлж, арван нэгдүгээр сарын 21-ний өдөр ашиглалтад орууллаа. Дотуур байрууд цэвэр, бохир усны төвлөрсөн шугаманд холбогдсон ба дотроо халуун, хүйтэн ус, шүршүүртэй болж, сурагчид тав тухтай орчинд амьдарч, суралцах нөхцөл бүрдлээ. Дотуур байрын барилгын засварыг “Зуурмаг” ХХК гүйцэтгэлээ. Сургуулиуд дотуур байрандаа хүүхдүүдээ хүлээн авч үйл ажиллагаа хэвийн явуулж байна.