ДӨРВӨЛЖИН СУМ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ
523 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сумын “Төрийн албан хаагчдын ёс зүйн зөвлөгөөн”-ийг 2018 оны арван нэгдүгээр сарын нэгний өдөр зохион байгуулж, зөвлөгөөнд 91 төрийн албан хаагч оролцов. Энэ үеэр Төрийн албаны тухай шинэчилсэн хууль, ёс зүйн дүрмийн талаар сургалт хийж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2018 оны долдугаар албан даалгаврыг танилцууллаа. Мөн  эдгээр тогтоол, албан даалгавар, төрийн албан хаагчийн зарчмыг баримтлан ажиллах баталгааны хуудсанд төрийн албан хаагч нэг бүрээр гарын үсэг зуруулав.

 

2018-12-07 14:22:00