ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
690 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад дэс түшмэлийн 18, туслах түшмэлийн есөн ажлын ажлын байранд нийт 154 иргэн бүртгүүлж, 147 иргэн шалгалтанд  орлоо.  Дэс түшмэлийн 14 ажлын байранд 84 иргэн бүртгүүлж, 12 ажлын байранд 36 иргэн тэнцэж, хоёр ажлын байранд иргэн тэнцээгүй байна. Туслах түшмэлийн долоон ажлын байранд 70 иргэн бүртгүүлж, таван ажлын байранд 17 иргэн тэнцэж, хоёр ажлын байранд иргэн тэнцээгүй байна.

 

Мэргэшлийн шалгалтыг ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох болон монгол хэл бичиг, албан хэрэг хөтлөх ур чадварын түвшин тогтоох, мэдээллийн түвшин тогтоох ур чадварын шалгалтыг цахим хэлбэрээр явууллаа.

 

Шалгалтын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах үүднээс шалгалт зохион байгуулж буй танхимд камер байрлуулан сонирхогч иргэдэд шалгалтын үйл явцыг дэлгэцээр ажиглах боломжийг олгов.  Нийт зарлагдсан 27 ажлын байрнаас 17 ажлын байр мэргэшлийн шалгалтаар нөхөгдөн 53 иргэн тэнцэж, 10 ажлын байр нөхөгдөөгүй тухай Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс мэдээлэв.

 

2019-01-08 03:05:14