“ЦАГААН САР-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ УЛИАСТАЙ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛЖ 106.5 САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙВ
538 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн аж ахуйн нэгж, байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжин, орон нутагт үйлдвэрлэсэн  бренд бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, сурталчилан борлуулах, иргэдэд цагаан сарын хэрэгцээт бүтээгдэхүүнээ нэг дороос худалдан авах боломжийг бий болгох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны нэгдүгээр сарын 28-30-нд өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

 

Үзэсгэлэн худалдаанд Улиастай, Алдархаан, Их-уул, Отгон, Тосонцэнгэл, Идэр  сумын 17 аж ахуй нэгж байгууллага, 13 цех, 37 хувь хүн нийт 67 бизнес эрхлэгч оролцон цагаан идээ, хэвийн боов, оёмол бүтээгдэхүүн, модон эдлэл, арьс ширэн бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, жимс, хүнсний ногоо, бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн бүтээгдэхүүн, эсгий сүлжмэл бүтээгдэхүүн,б элэн хувцас зэрэг 160 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ сурталчилан борлуулж 106.5 сая төгрөгийн борлуулалт хийлээ. 

 

Завханбаялаг ХК, Завхан хүнс атар ХХК, Богд шүтээн ХХК, Энэрэлт байгаль ХХК, “Цэнхэр хулан” хоршоо, Мобиком, Интер ном, Монгол шуудан зэрэг байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулав.

Үзэсгэлэн худалдаанд “Ногоон гарц” нэгдлийнхэн хамтран ажиллаж, хогоо хэрхэн ангилан ялгах талаар бизнес эрхлэгчдэд сургалт хийж, орой бүр ангилсан хогийг нь бөөгнүүлэн үзэсгэлэнгийн талбайг цэвэр цэмцгэр байлгахад анхаарч ажиллалаа.

         

Үзэсгэлэн худалдаанд оролцсон нийт бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн байдал, өнгө үзэмж, чанар технологи, ажлын байр бий болгож буй байдал, түүхий эдийн олдоц,  үйлдвэрлэлийн ирээдүй, үзэсгэлэн худалдаанд ач холбогдол өгч оролцож байгаа байдал, борлуулалт зэрэг үзүүлэлтүүдээр шилдгүүдээ шалгаруулж, шагнаж урамшууллаа.

 

Гран при шагналыг арьс боловсруулах, булган малгай үйлдвэрлэлийн “Булган сор хишиг” ХХК хүртсэн бол Хөнгөн үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүнээр Өлзийт багийн иргэн Н.Гаравсүрэнгийн уламжлалт дээсэн гэрийн иж бүрдэл, Хүнсний үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүнээр Жинст багийн иргэн Я.Банзрагчийн төрөл бүрийн ногооны салат, Шилдэг хэвийн боовоор Миний Завхан цехийн хэвийн боов, Хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнээр Их-Уул сумын иргэн Ж.Эрдэнэбаярын цагаан идээ тус тус шалгарлаа.

 

ИЙНХҮҮ ЗАВХАН АЙМАГ 2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРД ГУРВАН УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛСНААР ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД, ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД 400 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙГЭЭД БАЙНА.

 

2019-01-31 09:51:05