АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН ОРОН НУТАГТАА БАЯЛАГ БҮТЭЭЖ БУЙ 100 ЭМЭГТЭЙГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
458 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих томоохон зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүд түүчээлж, баялаг бүтээх их үйлсэд хүч хөдөлмөрөө зориулж байгаа билээ. Өөрөөр хэлбэл орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаануудад оролцож буй бүтээлийн ихэнх хувийг эмэгтэйчүүдийн бүтээл эзэлж байна. Тиймээс жил бүрийн үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцдог 24 сумын баялаг бүтээгч эмэгтэйчүүдийн төлөөлөл 100 эмэгтэйг аймгийн Засаг дарга Д.Батсайхан хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

 

 

2019-01-31 15:55:29