НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСАГТ 3.2 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАВ
538 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймагт 2019 оны нэгдүгээр сард томуу, томуу төст өвчин их байсантай холбогдуулан нэгдүгээр сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдаж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Нэгдүгээрт, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хоёрдугаар сарын 11 хүртэл түр завсарлах Хоёрдугаарт, мэргэжлийн байгууллагууд ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг сайн хүргэх Гуравдугаарт, аймгийн Засаг даргын нөөц сангаас Хүүхдийн тасагт нэн шаардлагатай агаар цэвэршүүлэгч, пульсоксиметрийг авч өгөхөөр шийдвэрлэв. 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр аймгийн Засаг дарга Д.Батсайхан Хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, 3.2 сая төгрөгийн үнэ бүхий найман ширхэг пульсоксиметр, хоёр ширхэг амьсгал тоологч, таван ширхэг агаар цэвэршүүлэгчийг ус шүүгчийн хамт гардуулан өглөө.  

Нэгдүгээр сард амбулаторийн үзлэгийн 23.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж, ачаалал ихтэй байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 38 ортой Хүүхдийн тасаг 19 орыг нэмэлтээр тавьж, Эрүүл мэндийн газрын эмч нар ажлын өдрүүдэд 18-22 цаг, амралтын өдрүүдэд 12-18 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллалаа.  

Б.Оюун-Эрдэнэ

 

 

2019-02-03 10:03:34