Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс нэгдүгээр сарын 11-ний өдөр хүртэл зургаа хоногийн хугацаанд таван багтаа ажиллаж 2018 оны ажлын тайлангаа тавьж, иргэдээ сонсож ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаль орчны хяналтын улсын байцаагч, мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн, татварын байцаагч, нийгмийн даатгалын байцаагч, эрүүл мэндийн төвийн бага эмч, ус цаг уур орчны шинжилгээний өртөөний дарга, цагдаа багтаж цаг үеийн мэдээлэл хийснээс гадна иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, тэдний асуултад хариулт өглөө. Энэ үеэр эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ зэрэг төрийн үйлчилгээг ард иргэдэд ойртуулж ажиллав.