Завхан аймаг 3 үгт хаягжилтыг аялал жуулчлалын салбартаа нэвтрүүллээ
471 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Байгаль орчин, аялал жуулчлалын яам what3words компанитай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд аймгийн хэмжээнд аялал жуулчлалын салбарыг цахимжуулж, гадаад дотоодын аялал жуулчдын аюулгүй байдлыг хангах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор “What 3 words цахим хаягжилтын систем” сэдэвт сургалтыг 2019 оны 2 дугаар сарын 25-ны амжилттай зохион байгууллаа. 
 
Тус сургалтанд what3words компанийн төлөөлөл болон сонирхсон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхитэй оролцлоо.

Энэнхүү сургалтыг зохион байгуулсанаар хаягжилтын аливаа хүндрэлгүйгээр аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хаягаа амар аргаар түгээснээр гадаад, дотоодын аялагчид зорин очих газраа хялбархан олж очих боломжийг олгож байгаа юм.

what3words буюу 3 үгт хаягжилтын систем нь дэлхийн гадаргууг 3м х 3м шоо дөрвөлжинд хувааж тус бүрт нь дахин давтагдашгүй 3 үгт хаягийг оноож өгснөөрөө өндөр нарийвчлалтайгаар өөрийн байгаа байршлыг илэрхийлэх боломжийг олгодог. Энэхүү технологийг хүн бүр гар утсан дээрээ үнэгүй суулгаж интернет холболтгүй орчинд ч ашиглах боломжтой нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын салбарын төлөөлөлд томоохон дэмжлэг болж байна.

 

 

2019-03-15 09:11:39