СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛ ДАРААЛАН УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ТӨРЛӨӨ
384 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Мал аж ахуйн салбар түлхүү хөгжсөн Завхан нутгаас  газар тариалангийн салбарт Улсын аварга төрнө гэдэг амаргүй билээ. Олон жилийн тууштай хөдөлмөр зүтгэл, хичээл чармайлтынхаа үр дүнд “Улсын аварга тариаланч” хэмээх эрхэм хүндтэй алдрыг Завхан аймгийн Жинст багийн тариаланч Чойжилсүрэнгийн Базарсүрэн хүртлээ. Тэрээр 38 жил тасралтгүй газар тариалангийн салбарт ажиллаж 1.2 га талбайгаас тогтмол 200-250 центр ургац хураан авдаг байна. Сүүлийн жилүүдэд зуншлага сайн байсан учраас ургацаа ч сайн авчээ. Улсын аварга тариаланч Ч.Базарсүрэн хэлэхдээ: “Ийм сайхан хөрстэй манай нутагт ямар ч хүнсний ногоо ургахгүйн зовлон байхгүй. Хамгийн гол нь уйгагүй арчилгаа, хичээл зүтгэл л хэрэгтэй” хэмээн онцлов.  

Тэрээр 1985 онд аймгийн аварга тракторчиноор амжилтын гараагаа эхэлж байсан бол 2016 онд аймгийн аварга тариаланч болжээ. Мөн Завхан аймгийн бренд бүтээгдэхүүн улаан хальст сармисыг сүүлийн 10 гаруй жил амжилттай тариалж байгаа юм. Аймаг орон нутгийн зүгээс ч улаан хальс сармисныхаа тариалалтыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2019-02-12 09:08:49