АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН 10 ТӨРЛӨӨ
399 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгож, буянт мал сүргийнхээ чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлж, улс нийгэмдээ үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа малчдад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол Үндэсний Олон нийтийн радио, телевизээс “Алтан төлийн эзэн” шагналыг олгодог уламжлалтай. Улсын аварга малчны босго шагнал гэж нэрлэгддэг “Алтан төл”-ийн эзний болзлыг энэ жил Завхан аймгаас 10 малчин “Алтан төлийн эзэн”-ээр тодорлоо.

 Гахай жилийн босгон дээр Нөмрөг сумын малчин Жамбалдоржийн Өвгөнбадарч, Их-Уул сумын Хуягт багийн малчин Сүхийн Чимэдбавуу, Баянхайрхан сумын Асгат багийн малчин Гончигпаламын Чимэдрэгзэн, Асгат сумын малчин Мявханы Гүнрэгжав,  Цагаанхайрхан сумын Онц багийн малчин Баасанжавын Загдбазар, Яруу сумын Жаргалант багийн малчин Найдангийн Самдан, Баянтэс сумын Жавхлан багийн малчин Баатарын Жанчивдорж, Алдархаан сумын малчин Ширнэнхүүгийн Энхтайван, Тэлмэн сумын малчин Цэрэндоржийн Батцоож, Ургамал сумын Хулж багийн малчин Лхамсүрэнгийн Түмэн-Өлзий нар “Алтан төлийн эзэн” боллоо.

Б.Оюун-Эрдэнэ

 

2019-02-13 09:11:08