НОХОЙ ЖИЛИЙН ШИЛДГҮҮД ТОДРОВ
462 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улиран өнгөрч буй нохой жилд ололт амжилтаар дүүрэн байж, бусдыгаа хошуучлан манлайлсан шилдгүүд шагналаа гардаж авлаа. 2018 оны “Онцлох хүн”-ээр Болор цом яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч Базарсадын Баттулга тодорсон юм.

Үйл ажиллагааны үр дүн, ард иргэдийн санал асуулгаар шилдэг байгууллагаар аймгийн Цагдаагийн газар, Орон нутгийн өмчийн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар тус тус шалгарлаа.

“Шилдэг сум”-аар Тосонцэнгэл, Сонгино, Дөрвөлжин, Нөмрөг, Тэлмэн сумд, “Шилдэг баг”-аар Завханмандал сумын Мандал баг, Алдархаан сумын Алдар баг, Шилүүстэй сумын Баян-Улаан баг, Улиастай сумын Жаргалант баг, Түдэвтэй сумын Цорго баг тус тус шалгарав.

Нохой жилийн “Улс төрийн албаны тэргүүний ажилтан”-аар Тосонцэнгэл сумын Засаг дарга Л.Баттулга, “Төрийн захиргааны тэргүүний ажилтан”-аар Сонгино сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Мянганбаяр, “Төрийн тусгай албаны тэргүүний ажилтан”-аар Онцгой байдлын газрын мэргэжилтэн Б.Баттогтох, “Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан”-аар Баянтэс сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Т.Анхзаяа, “Боловсролын салбарын тэргүүний ажилтан”-аар Дэвшил сургуулийн сургалтын менежер Ц.Амаржаргал, “Соёл урлагийн салбарын тэргүүний ажилтан”-аар Хөгжимт жүжгийн театрын дарга Г.Солонго, “Биеийн тамир, спортын салбарын тэргүүний ажилтан”-аар Түдэвтэй сумын биеийн тамирын багш Б.Баярсайхан, “Татвар, санхүү, банк, стататистикийн салбарын тэргүүний ажилтан”-аар Татварын хэлтсийн улсын ахлах байцаагч М.Цэнд-Аюуш, “Хяналтын байгууллагын тэргүүний ажилтан”-аар Төрийн аудитын газрын аудитор Б.Жалбаа, “Худалдаа үйлчилгээний албаны тэргүүний ажилтан”-аар “Оюунлаг орд” ХХК-ийн захирал Д.Бүжинлхам, “Хүнс хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан”-аар “Миний тулга” ХХК-ийн захирал М.Дамбий-Осор, “Үйлдвэр, аж ахуйн нэгжийн тэргүүний ажилтан”-аар Улиастай сумын иргэн С.Магвандорж, “Төрийн бус байгууллагын тэргүүний ажилтан”-аар “Өрнөх хөгжил” ТББ-ын тэргүүн М.Дуламжав, “Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан”-аар Их-Уул сумын мэргэжилтэн Ё.Сэлэнгэ, “Хууль, эрх зүйн тэргүүний ажилтан”-аар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Одонзул, “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын тэргүүний ажилтан”-аар БОАЖГ-ын ойн албаны дарга Д.Банзрагч, “Авто тээврийн салбарын тэргүүний ажилтан”-аар “Жавхлант хийморь” хоршооны дарга З.Энх-Амгалан, “Барилгын салбарын тэргүүний ажилтан”-аар ГХБХБГ-ын мэргэжилтэн Ц.Алтангэрэл, “Төрийн үйлчилгээний тэргүүний ажилтан”-аар Хот тохижилт үйлчилгээний албаны ажилтан С.Ганзүг нар шалгарлаа.

Б.Оюун-Эрдэнэ

 

2019-02-15 09:15:02