АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН АХМАД БУУРЛУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
488 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан аймгийн Засаг дарга Д.Батсайхан жил бүр ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жил Улиастай сумын зургаан багийн 600 гаруй ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлж, хөдөөгийн сумын 400 гаруй ахмадуудад гарын бэлэг илгээлээ.

Төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, залуу халуун насаа төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө зориулсаар гавьяаныхаа амралтад гарсан өндөр настангууддаа ийнхүү хүндэтгэл үзүүлдэгт азай буурлууд талархсан сэтгэлээ илэрхийлж байв.

Б.Оюун-Эрдэнэ

2019-02-16 09:17:39