АЖ ҮЙЛДВЭРИЙН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 152.3 ХУВИАР ӨСЧЭЭ
661 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг”-т шилжих зорилт дэвшүүлэн амжилттай ажиллаж байгаа билээ. 2019 оны эдийн засаг, нийгмийн эхний нэг сарын статистик мэдээллээр аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл хоёр тэрбум 16.6  сая төгрөг болж, өнгөрсөн оноос 152.3 хувь буюу 692.2 сая төгрөгөөр өсчээ. Үүнээс боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ 2.3 дахин нэмэгдсэн байна. Монгол банкны мэдээгээр 2019 оны эхний нэгдүгээр сард иргэдийн мөнгөн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 19.7 тэрбум төгрөгөөр өсч, зээлийн хэмжээ 1.8 тэрбум төгрөгөөр буурчээ.

 

Гэмт хэрэг эрс багасч зөрчил 178, эрүүлжигдсэн иргэн 39, баривчлагдсан иргэн 8-аар тус тус буурсан байна. Бензин шатахууны үнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад А-80 автобензин 150 төгрөгөөр, АИ-92 автобензин 187 төгрөгөөр тус тус  буурсан үзүүлэлттэй байна.

 

2019-03-19 15:23:24