МАЛЧДАД АЙМГИЙН НӨӨЦӨӨС ӨВС ҮНЭГҮЙ, ТЭЖЭЭЛ 50 ХУВИЙН ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР ОЛГОВ
421 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 Сар шинийн баярын өдрүүдэд ихэнх нутгаар цасны зузаан гурван сантиметрээр нэмэгдэж, хангайн нурууны нутгаар 18-23 сантиметр, бусад нутгаар 2-23 сантиметр цасан бүрхүүл тогтож, цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хаваржилт хүндэрч болзошгүй сумдад аймгийн нөөцөөс өвс үнэгүй, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олголоо. Үүнд, Тосонцэнгэл суманд 600 уут тэжээл, Их-Уул суманд 450 уут тэжээл, Идэр суманд 300 боодол өвс, 200 уут тэжээл, Тэлмэн суманд 300 боодол өвс, 200 уут тэжээл хуваарилав.

 

2019-03-07 09:24:31