“УРЛАХУЙ УХААН” УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛОВ
685 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Урлахуй ухаан” уран зургийн дугуйлангийн хүүхдүүд “Нарны инээд” уран зураг, цаасан сүлжмэлийн үзэсгэлэнгээ гаргалаа. Тус үзэсгэлэнд 58 хүүхдийн 300 гаруй бүтээл тавигдсан байна.  Дугуйлангийн хүүхдүүд зураг зурах авьяасаа хөгжүүлэхээс гадна хаягдал цаас, сонин ашиглан төрөл бүрийн цаасан сүрлэн сүлжмэлийн бүтээлүүд болох сагс, цэцгийн сав, бусад гоёл чимэглэлийн зүйлсийг хийж сурчээ.

 

 

“Урлахуй ухаан” дугуйлан 2018 оны тавдугаар сараас эхлэн хичээллэж, анхны үзэсгэлэнгээ Эх үрсийн баярыг тохиолдуулан өнгөрсөн оны тавдугаар сарын 31-ний өдөр “Бидний ертөнц” нэртэй гаргаж байсан хоёр дахь үзэсгэлэнгээ ийнхүү амжилттай зохион байгууллаа. Тус дугуйланд нэг жилийн хугацаанд 300 гаруй хүүхэд суралцаж авьяас чадвараа хөгжүүлжээ. Дугуйлангийн багш М.Анхцэцэг хэлэхдээ: “Цаашид уран зураг, монгол зураг гээд дүрслэх урлагийн бүх төрлөөр сургалтаа явуулж, гэр бүлээрээ хамтдаа суралцах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Зураг зурснаар хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхээс гадна өнгө, гоо зүйн мэдрэмжтэй, зөв хандлага төлөвшилтэй болж, оюуны ядаргаа тайлагддаг” хэмээн онцоллоо.

 

Б.Оюун-Эрдэнэ 

2019-03-07 03:36:32