ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ЛХАГВА ГАРИГИЙГ “ЭХ ХЭЛНИЙ ӨДӨР” БОЛГОЛОО
490 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

 

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөл хуралдаж энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. Үүнд:

Ø  Хэлний бодлогын зөвлөлийн Салбар зөвлөлийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хэсгийг сум бүрт байгуулж ажиллах

Ø  Монгол хэлний тухай хуулийг сурталчилах , www.toli.gov.mn сайт болон бусад хэл бичигтэй холбоотой сайтыг ашиглах талаар иргэдэд зөвлөмж хүргэх

Ø  Сургууль бүрийн “Зөв бичих зүйн зөвлөл”-ийн үйл ажиллагааг тогтмолжуулах

Ø  Орон нутгийн телевизээр  үндэсний бичиг, хэл соёлоо сурталчилан таниулах “Эх хэлний цаг”-тай болох асуудлыг судалж шийдвэрлэх

Ø  "Завхан"  сонинд үндэсний бичиг, хэл соёлоо сурталчилан таниулах “Эх хэлний булан" нээж ажиллах талаар ярилцах шийдвэрлэх

Ø  Олон нийтийн цахим сүлжээнд"Завхан Эх хэл, соёл" бүлгэм ажиллуулах

Ø  "Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг" бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх

Ø  Аливаа зөвшөөрөл олгохдоо тавигдах шаардлагад "Тухайн байгууллага хаягаа үндэсний монгол бичиг, кирилл үсгээр хослуулан хаягжуулсан байх, байгууллагын нэршлийг монгол үгээр оноон өгсөн байна" гэсэн заалт нэмж оруулах

Ø  Бараа бүтээгдэхүүний нэр, шошго, бэлгэ тэмдэг,зар сурталчилгааг монгол бичиг, кирилл бичигтэй хослуулан бичиж хэвшүүлэх

Ø  Байгууллага бүр долоо хоногийн Лхагва гаригийг "Эх хэлний өдөр" болгож зохион байгуулах, зөвлөл долоо хоног бүр нэг байгууллагын "Эх хэлний өдөр" арга хэмжээг хамтран зохион байгуулж, дараагийн долоо хоногийн шуурхай хуралд танилцуулж хэвших зэрэг ажлуудыг тусгасан байна.

"Эх хэлний өдөр"-ийн хүрээнд албан байгууллагууд  ажилтан албан хаагчдынхаа  найруулан бичих,  зөв бичих зүйн ур чадварыг дээшлүүлэх, үндэсний хэл, бичгийн  сургалтад хамруулах, үндэсний бичиг сайн эзэмшигч иргэний үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх,  ард иргэдийн гар дээр байгаа үндэсний бичгээр бичигдсэн судар номыг сурвалжилан цуглуулах, үзэсгэлэн гаргах, хаягжилт, үзүүлэн самбар,нэрийн хуудас, танилцуулга, өргөмжлөл дурсамж, мэндчилгээ, урилга, талархал зэргийг хос бичгээр бичих зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар болов.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2019-03-06 03:51:01