Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллалаа. Монгол Улсын Засгийн газраас энэ оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан бүх сумын улсын бүртгэлийн үйлчилгээг онлайн системд холбохоор шийдвэрлэсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас Завхан аймгийн 12 сумыг онлайн системд холбох бол үлдсэн 12 сумын зардлыг аймаг хариуцаж онлайн сүлжээнд холбохоор шийдвэрлэлээ. Ингэснээр Завхан аймаг бүх сумандаа төрийн үйлчилгээг ижил түвшинд хүргэх боломж бүрдэж, иргэдэд тулгамддаг хүндрэл чирэгдэл буурна гэж үзэж байгаа юм.
Энэ үеэр орон нутгийн улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдад эрх зүйн сургалт зохион байгуулж, шинээр батлагдсан хуулиудаас гадна улсын бүртгэл хөтлөх журам, цахим архивын программаас лавлагаа олгох аргачлал, бүртгэлийн ситемүүдийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.