ХУТАГТУУДЫН ХИШИГТ ЯРУУ НАЙРАГЧДЫГ ИВЭЭН ТЭТГЭХ “ХИШИГТЭН” ШАЛГАРУУЛНА
633 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 90 насны ойд зориулсан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам энэ оны зургаадугаар сарын 6-ны өдөр түүний төрсөн бууц “Ар амны тасархай”-д болно. Наадмыг Завхан аймаг хувийн хэвшилтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус наадамд шилдгийн шилдэг есөн яруу найрагч тэргүүн байр эзэлж, Завхан аймгаас төрсөн есөн хутагтын хишиг хүртэнэ. Өөрөөр хэлбэл есөн хутагтын хишигт есөн яруу найрагч тодрох юм. Энэхүү есөн хутагтын хишигт найрагчдын шагналыг ивээн тэтгэх хувь хүн, албан байгууллагыг урьж байна. Ивээн тэтгэгчдийг “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадмын хүндэт зочноор урьж “Хутагтын хишигтэн”-ээр өргөмжилнө. Тиймээс нийт Завханчууд, Завхан сэтгэлтэй түмэн олныг хутагтын хишигтэн болж “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадамд хамтран ажиллахыг урьж байна. Бидэнтэй хамтран ажиллаж, бүх нийтийг соён гэгээрүүлэх, хутагтуудын гэгээн үйлсийг түмэн олонд түгээхэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй хувь хүн, албан байгууллагууд 70461212, 75751155 утсаар холбогдох боломжтой.

 

2019-05-15 15:01:29