АЙМГИЙН “ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН” БОЛОВ
521 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Завханхангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран дөрөвдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд аймгийн “Тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулав. Зөвлөгөөнд 24 сумын хөдөө аж ахуйн тасгийн  бэлчээр тэжээл, газар тариалан хариуцсан мэргэжилтнүүд, тариаланчдын төлөөлөл нийт 150 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Батбаяр аймгийн газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, цаашид тавих зорилтын тухай,  Ус, цаг уур, орчины шинжилгээний газрын мэргэжилтэн н.Ариунбаяр газар тариалангийн үйлдвэрлэлд дулааны цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл хийв. Мөн аймгийн газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, тариалан эрхлэгчдээс гаргасан санал, хүсэлтийг аймгийн түвшинд шийдвэрлэж ажиллахаар боллоо.

Энэхүү зөвлөгөөнөөс хөдөө аж ахуйн техникийн хангамжийг сайжруулах, газар тариалангийн үйлдвэрлэлд зохистой дадлыг нэвтрүүлэх, үр, бордоо, ургамал хамгааллын бодисыг хөнгөлөлттэй үнээр захиалгын дагуу нийлүүлэх, тариалангийн талбайн хөрсийг агрохимийн шинжилгээнд хамруулж зөвлөмжийн дагуу бордоог хэрэглэж хөрсний үржил шимийг сайжруулах зорилт дэвшүүлэв.

 

2019-05-01 12:42:40