ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГЫН ТУШААЛААР ЗАВХАН АЙМГИЙН 40 ГАРУЙ АЛБАН ХААГЧ ЦЭРГИЙН ЦОЛООР ШАГНУУЛЛАА
493 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Залуу хойч үеэ эх оронч үзэлтэй, бусдын төлөө сэтгэлтэй, үг даах сэтгэлийн тэнхээтэй, хөдөлмөр эрхлэх бие бялдар, багаар ажиллах чадвартай, зөв хүн болгон төлөвшүүлэх зорилгоор өнгөрсөн жил УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын санаачилгаар Завхан аймгийн Засаг дарга, түүний Тамгын газартай хамтран Бид Чингисийн үр сад "Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал" сургалтыг Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулсан билээ. Энэхүү үйл ажиллагааг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар төлөвлөсөн нь эх орны ирээдүй болсон хүүхдүүдэд хийх том хөрөнгө оруулалт юм.

 Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар энэхүү сургалтыг амжилттай зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн 40 гаруй албан тушаалтанд цэргийн цол гардууллаа. Монгол Улсын түүхэнд цэргийн цолоор нэг дор олон хүнийг шагнасан тохиолдол ховор ажээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав хэлэхдээ: “Энэ шагнал бол Завхан аймгийн ард түмэнд, ялангуяа төрийн байгууллагат ажиллаж буй албан хаагчдад томоохон итгэл хүлээлгэж, хариуцлага ноогдуулж буйгаас гадна улс орныхоо хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ төлөө цэрэг хүн шиг зэрэг команд дор хувь нэмрээ оруулах үүрэг даалгавар юм” хэмээн онцоллоо.  

Б.Оюун-Эрдэнэ

2019-05-08 10:09:36