АСГАТ СУМЫН МОНГОЛ БИЧГЭЭ ДЭЭДЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД ШАЛГАРАВ
921 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105, 2017 оны 25, 2018 оны 46 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, Завхан аймгийн Хэлний бодлогын зөвлөлөөс санаачилсан долоо хоног бүрийн Лхагва гаригийг “Эх хэлний өдөр” болгох тухай уриалгыг хэрэгжүүлэх, эх хэл бичиг, соёлоо дээдлэх, түгээн дэлгэрүүлэх, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилгоор Үндэсний бичиг үсгийн баярыг угтан сумын Соёлын төвийн санаачилгаар “Монгол бичгийг дээдлэгч байгууллага” уралдааныг амжилттай зохион байгууллаа.  Уралдааныг монгол  бичгийн утга агуулгыг илэрхийлсэн мэндчилгээ, “Оюунтүлхүүр” шастираас үндэсний босоо монгол бичгээрээ уран бичих, зурах, сийлэх, оёж наасан бүтээл туурвих гэрийн даалгавар, Монголчуудын бичиг үсэг, Монгол бичгийн хэрэглээсэдэвт илтгэлийн уралдаан, "Тунгаамал" эх хэлний уралдаан гэсэн дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж, тэргүүн байранд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар шалгарч "Монгол бичгийг дээдлэгч байгууллага"-аар шалгарч батламж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. Дэд байрт сумын Ерөнхий боловсролын сургууль, гуравдугаар байрт Эрүүл мэндийн төв тус тус шалгарсан амжилтыг үзүүллээ.  

 

2019-05-10 08:17:24