ТЭЛМЭН СУМ УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАДЫН ХОЁРЫН ДАВААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ
468 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваа 14 хичээл, сэтгэх чадварын төрлөөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус олимпиадад Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулиас 22 багш, нэг нийгмийн ажилтан,  46 сурагч оролцож дараах амжилтыг үзүүлэв. Үүнд: Англи хэлний хичээлээр Ц.Амаржаргал багшийн бэлтгэсэн 12а ангийн сурагч  О.Бадамгарав дөрөвдүгээр байр, математикийн хичээлээр Т.Ариунзаяа багшийн бэлтгэсэн 6б ангийн сурагч Д.Энхжин тавдугаар байр, эрүүл мэнд экологийн хичээлээр Б.Нэргүй багшийн бэлтгэсэн 11а ангийн сурагч Б.Анхзаяа дэд байр, технолийн хичээлээр О.Баттулга багшийн бэлтгэсэн 11а ангийн сурагч П.Балдандорж авто загвараар хоёрдугаар байр, 10 дугаар ангийн сурагч Б.Билэгт усан загвараар тавдугаар байр, Д.Даваадорж багшийн бэлтгэсэн 5а ангийн сурагч Б.Будрагчаа Монгол бичгийн олимпиадад цэвэр бичигтнээр тус тус шалгалаа. Мөн багш нарын олимпиадаас Түүхийн багш Ж.Алимаа дэд байр, химийн багш Б.Нэргүй экологийн илтгэлийн төрөлд тэргүүн байр, технологийн багш О.Баттулга тавдугаар байранд шалгасан амжилтыг үзүүллээ.

 

2019-05-13 12:29:39