Завхан аймгийн 195 эхчүүд “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдлаа.
1252 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 сарын 23-ний өдрийн “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнах тухай” 89 дүгээр зарлигаар тус аймгийн 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөсөн 14 эхчүүдийг “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одон, 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөсөн 181 эхчүүдийг “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдлаа.

Эхчүүдэд одон гардуулах ёслолын үйл ажиллагаа “Эх үрсийн баяр” буюу 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж, эхчүүдийн одонг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Цангиагийн Балхярваа, аймгийн Засаг дарга Даймаагийн Батсайхан нар гардуулав.

“Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдсан ээжүүддээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

Монгол үрс маш олон болтугай.

 

2019-06-13 03:57:00