БОГДЫН ГОЛЫН ДАЛАНГУУДАД НУРАЛТ ҮҮСЭЭД БАЙНА
649 ХҮН ҮЗСЭН БАЙНА

    Завхан аймагт хур бороо их орсноос голын усны түвшин нэмэгдсэн.  Улиастай сумын хувьд Богдын гол түрж далангуудаа сэтлэх эрсдлүүд үүсээд байна. Үүнтэй холбогдуулаад өчигдөр Аймгийн Онцгой Комисс хуралдаж урьдчилсан байдлаар шийдвэр гаргаснаар далангийн хэмжээг өргөсгөж өндөрлөх ажлыг зохион байгуулж ажиллалаа. Энэхүү ажлын үр дүнд одоогийн байдлаар эрсдэл үүсээгүй байна. Гэвч цаашид эрсдэл үүсч болзошгүй байгаа учраас өнөөдөр Аймгийн Онцгой Комисс дахин хуралдаж юун түрүүнд далангийн хүчдэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа.

   Мөн ард иргэд үерийн усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх гол уснаас болгоомжлох нь чухал юм. Ялангуяа Богдын голын далангуудад нуралт үүсээд байгаа учраас далангуудаар явахгүй байх хүүхэд багачуудаа хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.

2019-06-15 11:41:46