“Ард иргэдээ сонсох аян”-ы хүрээнд “Багшаа сонсьё” үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц, Боловрол, соёл урлагийн газрын дарга С.Ганчимэг нар сургуулийн өмнөх боловсролын болон Ерөнхий боловсролын сургуулийн 1000 гаруй багш, удирдах ажилтнуудтай уулзалт ярилцлага хийж, санал хүсэлтийг нь сонслоо. 2019-2020 оны шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж буй “Сайн багш” дэд хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор багш нэг бүрээс дараах чиглэлүүдээр бичгээр санал авч үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэхээр төлөвлөв. Үүнд: 1. “Багшийн сэтгэл хүүхдэд” 1-5 дахь удаагийн сургалтын үр дүн, анхаарах асуудал 2. Бид Чингисийн үр сад, “Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” сургалтын үр дүн, анхаарах асуудал 3. Үндэсний сурын харвааны сургалтын үр дүн, анхаарах асуудал 4. “Миний Монгол-2025” хөтөлбөрийн үр дүн, анхаарах асуудал 5. Сурагчдын түвшин тогтоох шалгалт түүний үр дүн, анхаарах асуудал 6. Аймгийн Засаг даргын нэрэмжит Оюуны наадам, ангийн олимпиад түүний үр дүн, анхаарах асуудал 7. Сумын “Сайн багш”, аймгийн шилдэг 100 багш шалгаруулах үйл ажиллагаа, анхаарах асуудал 8. Аймгийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах санал 9. “Сайн багш” дэд хөтөлбөрийн хүрээнд шинээр хийж хэрэгжүүлэх ажлын талаар тус тус багш нарын санал хүсэлтийг сонсож ажиллав. Багш нарынхаа санал бодолд тулгуурлан ирэх онд боловсролын салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагаа, “Сайн багш” дэд хөтөлбөрийн хүрээнд хийх ажлуудаа төлөвлөх юм.