ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ СУМ, БАГУУДАД АЖИЛЛАЛАА
563 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, Засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын орлогч Б.Ариунаа, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Лхамсүрэн, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлийн хэлтсийн дарга Ж.Батцэнгэл, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар нараар ахлуулсан ажлын хэсгүүд 24 сум, хөдөөгийн 88 багт ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хийж буй ажлуудын явцтай танилцаж, эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өгч, Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгалаа. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хөдөөгийн малчдын тухайд 1. Намрын тарга хүч авахуулах, тарга хүч тогтоох 2. Хадлан тэжээлийн нөөцийг малчны хотонд, сумдын аюулгүйн нөөцөд, аймгийн нөөцөд бүрдүүлэх 3. Гар тэжээл бэлдэх уламжлалт аргуудыг хэрэглэж тэжээлийн нөөц бүрдүүлэх 4. Өвөлжөө бууцаа дулаалах зэрэгт онцгой анхаарч ажиллахыг санууллаа.

 

Суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын хувьд дулаан алдалтыг бууруулах, цонх хаалгаа засварлан дулаалах, халаалтын системүүдээ цэвэрлэх, нүүрс, түлээ түлшний нөөц бүрдүүлэх, эрчим хүчний тогтвортой байдлыг хангах, засвар үйлчилгээний ажлуудаа эрчимжүүлэх зэрэгт онцгой анхаарч бэлтгэл ажлаа хангахыг үүрэг болгов.

 

2019-09-16 09:45:57